Төслийн тухай
Сүхбаатар дүүргийн VI хороо, нийтийн зориулалт бүхий 27-р байр нь ашиглалтын шаардлага хангахгүй, дахин төлөвлөлт хийх шаардлагатай болсоны дагуу Ханхөгшин Стэйт ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж байна.
Барилгын ерөнхий нэршил: Z64 Residence , Z64 Office , Z64 Mall
Барилгын ангилал: Орон сууц, оффис, худалдаа үйлчилгээ
Зэрэглэл: Бизнес зэрэглэл
Худалдаа, үйлчилгээ: 3510 мкв
Оффисийн байгууламж: 4471.9 мкв
Орон сууц: 10932 мкв
Нийтийн эзэмшил: 5318 мкв
Үндсэн хийц: Цутгамал төмөр, бетон арагт бүтээцтэй
Гадна фасад: Гантиг чулуу, ганжуулсан шил, мод хосолсон
Өрөөний сонголтууд
Орчин үед оффисийн барилга байгууламж нь шинэлэг байх, аюулгүй бөгөөд хувийн орон зайг дээдэлсэн хийцийг эрхэмлэж байна. Мөн хэрэглэгчдэд оффис болон үнийн хүлээлтийг төгс тааруулсан, орчин үеийн оффисуудын эрэлт цаг үргэлж өссөөр. Тиймээс Z64 төслөөрөө, оффисийн байгууламждаа илүү орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд төгс нийцэх бүтцийг бий болгохоор зорьж байна.
Мэдээлэл, технологийн эрчимтэй хөгжиж буй салбарууд, орчуулга, банк санхүүгийн байгууллагууд болон Гарааны компани, энтрепренер залууст зориулсан шийдлээр, хос лифт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангасан, агаар сэлгэлт, орчны нөхцөлийг илүү сайнаар шийдэх төслийг бий болгоно.
Холбоо барих
Бидэнтэй хүссэн үедээ холбогдоорой. Бид тантай аль болох хурдан холбогдох болно.